Evolution

​​Хэдийгээр олон хүмүүс эволюцийн онолыг дэмждэг боловч, онолын талаар янз бүрийн олон асуудлууд нь тэдний дотоод сэтгэлд, зовнил, маргаан мэтгэлцээнийг дагуулсаар ирэв. Тэд, эволюцийн онолыг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө хүссэнээр хийж, үйлдэх, өөрийнхөө бодол дотор чөлөөтэй сэтгэж бодох нь зөв гэсэн үзэл баримтлалд явцуурч ирсэн бөгөөд энэ нь тэднийг шашинлаг үнэмшлийн суурин дээр таригдсан төөрөгдөлд оруулсаар байна. Энэ үзэл нь яваандаа том, том асуудлуудыг дагуулдаг. Зарим хүмүүс өөрсдийнх нь алдаа байх вий гэж түгшүүртэй амьдардаг бол ихэнх айдас нь өөрсдөө үхэлтэй тулгарах үе мөчүүдэд үүсч ирдэг асуудлууд юм. Эдгээр хүмүүс нь эргээд эволюцийн онолын баталгаа, үндэс суурь нь юун дээр тулгуурлаж байна вэ гэсэн чимээгүйхэн эрэл, хайлтыг хийж эхэлдэг. Харин тэдний ихэнх нь эволюцийн онолчдын нээлтүүд болон шалгалт туршилтуудын мөн чанараас томоохон зөрчлүүд гарч байгааг анзаардаг байна. Улмаар шинэ дэвшилтэт таамаглал гарч ирэх бүр өмнөх жилүүдэд батлагдаж байсан дүгнэлтүүдээ үгүйсгэн, нэг санаа нь нөгөөдөө дарагдан үгүйсгэгдэж байгааг олж хардаг. ​

Evolution 11 minutes