Айдас гэж юу вэ? Бурханаас эмээх эмээдэс Ирээдүйнхээ төлөө айх айдас Бүтэлгүйтэхээс айх айдас Зовлонгоос айх айдас Үхлээс айх айдас Айдас хэмээх нууц дайсан хүн бүрийн амьдралын алхам бүрт, бүх он жилүүдэд эзлэн оршдог. Энэ нь баригдашгүй мөн сүйтгэгч бөгөөд бидний бодол санааг хордуулж, дотоод амар тайван байдлыг хулгайлж, амьдрах урам зоригийг хугалан зогсоодог. Мөн биднийг сандарч тэвдсэн, түгшүүртэй, санаа зовсон, тайван бус, сэтгэл хямраасан, хулчгар хүн болгодог. Энэ ямар тааламжгүй, хэрэгцээгүй мэдрэмжүүд вэ!
Энэ дэлхийд асар олон хүмүүс зүрх сэтгэлээрээ хоосорч, амартайван бус амьдарч байна. Тиймээс тэд байнга нэг юмыг хайна. Олон жил өнгөрсөн ч нэрлэж үл чадах тэр Нэгэнийг эрж хайна. Заримдаа мартахыг хичээнэ, гэвч дахиад л шинээр эрлээ үргэжлүүлнэ.
Иоханы Сайн Мэдээ ном 10:1-8 Сонсоорой, та хичээнгүйлэн сонсоорой, таныг хэзээ нэгэн цагт, хаа нэгэнтээгээс, хэн нэгэний дуу хоолой, хаанаас ирж байгаа нь мэдэхгүй хэрнээ таныг нэрээр тань дуудахыг сонсож байсан уу? Эсвэл эргэн тойрны шуугиан ихтэй газраас таныг чангаар дуудахыг сонссон ч байж болох юм. Сонсооч, тэр дуу хоолой нь: Та хэн бэ? Таныг хэн гэдэг вэ? Та хаанаас ирсэн бэ? Та хаана амьдардаг вэ? Та хаашаа явж байна вэ? хэмээн дуудаж байна. ЗӨВХӨН ТАНЫГ!
Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид, ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм. Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ.
Хайр… аль ч орны хэлэнд энэ үг хамгийн яруу сайханаар дуудагддаг бас сонсогддог үгсийн нэг. Энэ үг бидний оюун санаанд ямар их учир утгыг бодогдуулна вэ: сэтгэл татагдах, халамж, халуун дулаан байдал, сайхан сэтгэл, ойлголцол, найдвартай байдал, эсвэл ээж бодогдож байна уу? Гэхдээ өөрлүүгээ хандаад бодоод үз, энэ сайхан үг үнэхээр ямар утга учиртай вэ? Та хайрлуулахыг хүсдэг үү? Эсвэл та өөрөө хайрладаг уу? Танд хайрын талаар маш чухал нууцыг дэлгэж хуваалцахыг хүсэж байна. Та анхааралтай уншаарай!