Энэ дэлхийд асар олон хүмүүс зүрх сэтгэлээрээ хоосорч, амартайван бус амьдарч байна. Тиймээс тэд байнга нэг юмыг хайна. Олон жил өнгөрсөн ч нэрлэж үл чадах тэр Нэгэнийг эрж хайна. Заримдаа мартахыг хичээнэ, гэвч дахиад л шинээр эрлээ үргэжлүүлнэ.
Агуу их эрэл хайгуул үргэлжилсээр! Олон хүмүүс амартайваныг алдар нэрээс, зугаа цэнгэлээс, хүч чадлаас, боловсролоос, мэдлэгээс, хүмүүсийн харилцаанаас мөн гэрлэлтээс хайдаг. Тэд өөрсдийн тархийг мэдлэгээр, хэтэвчээ эрдэнэс баялагаар дүүргэхийг хүсдэг боловч тэдний сүнс, зүрх сэтгэл нь хоосон үлддэг. Зарим хүмүүс амьдралын бодит байдлаас зугтан хар тамхи, архи хэрэглэх нь, тэдний хайж буй амартайван өөрсдөөс нь бултан одсоор байгааг тэд мэддэггүй ажээ. Тэдний эрж хайдаг бүх зүйл нь зөвхөн бүтэлгүйтэл, дэмий хоосон байдлын тойрогт хүргэдэг. Тиймээс хүмүүс бид одоог хүртэл хоосрол, ганцаардал, зүрх сэтгэлдээ түгшүүртэйгээр зовлонт дэлхийд амьдарсаар л байна.
“Амартайван!” Энэхүү амартайван нь бидний эх орон, ард түмэнд болон бидний гэр орон мөн хамгийн чухал нь бидний зүрх сэтгэл, оюун ухаанд маань оршин байна уу? Зуун зууны туршид зовлон шаналлын уйлах дуун цуурайтсаар аажим аажмаар дэлхийд илүү их гай зовлон, айдас түгшүүр бий болсоор тэр цуурай улам хүчтэй сонсогдох болжээ. Энэ нь хүндэт уншигч таны зүрхний уйлаан мөн үү? Сэтгэл үймж бухимдал нь давамгайлсан амьдралын дунд та дотоод сэтгэлдээ нам гүм байж, бүгдийг даван туулах хүч тэнхээ байна уу?
Шинжлэх ухааны гэж хэлэгддэг төгсөшгүй олон янзын ололт амжилтууд дэлхийг илүү аюулгүй болгоход чиглэдэг хэдий ч хөгжин цэцэглэж буй улс орнууд амьдралыг улам бүр нарийн төвөгтэй, яривагтай болгосоор байна. Хүмүүс олон арга замаар өөрсдийн амьдралаа эцэг эхийнхээ бүтээснээс илүү хялбар хөнгөн болгохыг хичээдэг хэдий ч тэд амьдралаа улам л хэцүү амартайван бус болгодог. Хүмүүс сэтгэл зовсон, эцэж туйлдсан амьдралаар амьдарч байна. Ийм учраас дээрх асуултуудад хариулах зөвөлгөө, аюулгүй байдал болоод чиглүүлэг, итгэл, үнэн байдал хэрэгтэй. Мөн бидний зүрх сэтгэлд амартайван үнэхээр хэрэгтэй, бид үүнийг л хүсэж байдаг учраас эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр л байна.
Зүрх сэтгэлийн амартайван чи яасан нандин эрдэнэ вэ! Энэхүү нандин эрдэнийг энэ дэлхийн асар их зөрчилдөөн, үймээн, зовлон, цөхрөл дундаас олох боломжтой гэж үү?
Олон эрэл хайгуулын ихэнх нь дотоод талыг харахаа умартан, зөвхөн гадна өнгөн талд хүрч болох мэдэгдэж буй зүйлсийн дунд явагддаг. Учир нь хүмүүс дотор талаас минь юу нээгдэж харагдах бол гэхээс айдаг тул зүрх сэтгэлийнхээ түгшүүртэй байдлыг зовлонт энэ дэлхийд өгч түүнийг буруутгасаар байх боловч энэ бүхний эцэст эдгэрлийг өөрсдийн дотоод зүрх сэтгэлээс эхлэх хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй юм. Эцсийн цагт өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өргөж, эргэн ирэгсэд юутай ерөөлтэй вэ, тэндээс тэд амартайваныг мэдэрч эхэлдэг ажээ.
Үймээн дунд буй Хүн
Бурхан анх хүнийг бүтээж, үзэсгэлэнт цэцэрлэгийн төгс амартайван дотор аз жаргалтай, баяр хөөртэй амьдруулж байв.
Харин Адам, Ева хоёр Бурханы тогтоож өгсөн анхны хуулийг зөрчих тэр үед хоёулаа гэмт хүмүүс болсон байлаа. Өмнө нь тэд Бурханы оршихуйд Түүнтэй хамт байсан болов ч одоо тэд өөрсдийгөө айдас, түгшүүр, ичгүүрийн хамт нууж эхэлсэн юм. Тэдний мэддэг байсан амартайван, баяр хөөр нь эсэргээрээ гэм буруу, ичгүүртэй байдал, айдсаар солигджээ. Үүнээс эхлэн энэ дэхийд зовлон, зүдгүүр; зүрх сэтгэлд хоосон орон зай, айдас, түгшүүр орж ирсэн юм.
Та Адам, Еватай адил Бурхантай эвлэрэхгүй амьдарвал бүхий л амьдралын тань хугацаанд айдас, түгшүүр дүүрэн байх болно. Та дэлхийн ялзралд хэт их анхаарал тавин, амьдралдаа тодорхой зорилгогүй, өөрчлөлт гаргахгүй байвал таны аюулгүй байдал, хүнлэг мөс чанар хийгээд итгэлийн суурь бүгд ганхаж эхэлдэг. Энэ үед таны амартайван байдал алдагдана.
Гэм нүгэл нь хүнийг Бурханаас салгадаг. Ариун Библийн Исаиа 53:6-д “Бид бүгд хонь мэт төөрөн явж; бид хүн нэг бүр өөрсдийн зам руу эргэцгээв...” гэсэн бол “Учир нь бүх хүн нүгэл үйлдсэн тул Бурханы алдараас салцгаажээ” хэмээн Ром 3:23-д өгүүлжээ. Гэм буруу нь бухимдал, айдас, цухалдал болон бусад тааламжгүй байдлуудыг бий болгон хүнийг хаа ч явсан өдөөн зовоож байдаг. Эдгээр нь хүнд зовлон зүдгүүр, оюуны ядаргаа, туйлдлыг авчирдаг байна. Хүн өөрөө өөрийгөө хайрлах байдал нь анхны дуулгаваргүй байдлын үндэс юм. Энэ нь цаашдаа таны зүрхний өвчин болж, цөхрөл руу татах муу зам, бузар ёрын бүхний үндсэн гол хандлага нь болдог. Таныг өөрийн хүсэл, санаархал дотор хувиа хичээж эхлэх үед танд сэтгэлийн зовнил, тавгүйтэл бий болдог байна. Хувиа хичээсэн зам дээр удаан аялах бүрт танд ганцаардал, зовлон зүдгүүр улам илүү их ирэх болно.
Бурханлаг амьдрал амартайваныг авчирдаг
Та өөрийгөө төвөө болгон харахын оронд Бурхан руу эргэж, Түүнийг өөрийн амьдралын төв мөн зорилгоо болгох хэрэгтэй. Хязгааргүй гэрлийн дотор орших, амьд Бурхангүй амьдрагч таны төвд, өчүүхэн санаа зоволтоос болж уналтанд амархан ордог ялархсан, айдас түгшүүр бүрэлдэн байдаг. Хэрэв та өөрийнхөө дотор амьд Бурхантай хамт байвал таны амьдралын бүх салбарт өөрөөр хэлбэл өөрийнхөө “төв”-өөс эргэн тойрноо бүгдийг дүүрэн харсан үнэ цэнэтэй амьдралд хүрэх болно. Та зөвхөн Бурханыг зүрх сэтгэлийнхээ “төв” болгож чадвал тогтвортой байдал болоод амар тайваныг авчирч чадна. Ариун Библийн “Дуулал ном”-ыг бичигч нь: “Зүрх минь бат бэх байна, өө Бурхан минь, Зүрх минь бат бэх байна, би дуулж мөн магтаалыг өргөнө” хэмээн тунхаглажээ. (Дуулал 57:7)
Бурханд бүхий л итгэлээ өгсөн нэгэн нь зүрх сэтгэлийн баяр хөөр, амартайван байдлын нам гүмийг мэдэрч чадна. Зүрх сэтгэл маань Бурхантай холбогдох тэр үед хэдийгээр бидний гадна зовлон зүдгүүр байх боловч, бид дотоод төвдөө амартайвантай байна. Тиймээс 2Коринт 4:8-д бичигдсэний дагуу: “...бид бүх талаараа хавчигддаг ч зовдоггүй; бид нөхцөл байдалд цөхөрдөг ч аргаа бардаггүй”.
Есүс Христ бол амартайваныг бүтээгч
Есүс бүх хүмүүсийг хамгийн утга учиртай, өөрчлөгдсөн амьдралд урьдаг. Матай 16:24-д “Тэгээд Есүс Өөрийн дагалдагчдад, ‘Хэрэв Намайг дагахыг хүссэн хэн боловч өөрийгөө үгүйсгэг, тэгээд өөрийн загалмайг аваад, Миний араас дага....’ ” гэсэн бол, 2 Коринт 5:17-д “Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал, тэрээр шинэ бүтээл мөн; эртний юмс өнгөрч, харин одоо бүх юмс шинэ болжээ”. “Над руу ирээрэй” гэсэн Түүний урилгыг та хүлээж авахад бэлэн байна уу? Матай 11:28-29д “Хүнд ачаа үүрсэн, эцэж ядарталаа хөдөлмөрлөсөн бүгд Над руу ирэгтүн, Би та нарт амралтыг өгье. Миний буулгыг өөрсөд дээрээ ав, тэгээд Надаас суралцагтун; учир нь Би бол дөлгөөн, зүрхэндээ даруу тул та нар зүрх сэтгэлдээ амралтыг олох болно” гэжээ.
ТЭРБЭЭР танд харанхуйн оронд гэрлийг, эргэлзээний оронд итгэлийг, тэмцлийн оронд амартайваныг, уй гашуудлын оронд баяр хөөрийг, зүдрэлийн оронд амралтыг, цөхрөлийн оронд найдварыг, үхлийн оронд амийг өгөхөөр гараа сунгаж байна.
Бурхан хүнийг бие мах бодиос гадна, амьд сүнс сэтгэлтэй мөн Өөрийн Бүтээгчтэйгээ нөхөрлөлд хамт байлгахаар бүтээсэн юм. Дуулал 42:1-2-р ишлэлүүдэд: “Буга горхины усыг хүсдэгийн адил, миний сэтгэл Таныг хүсдэг, өө Бурхан минь. Миний сэтгэл амьд Бурханаар, Бурхан танаар цангаж байна; би хэзээ хүрэлцэн очиж, Бурханы өмнө үзэгдэх вэ?” хэмээн бичсэн байдаг. Гэмт хүний сүнс сэтгэлийн хоосон орон зайг зөвхөн амьд Бурхан дүүргэж өгдөг тул та хэзээ нэгэн цагт Бурхантай гарцаагүй нөхөрлөж, амартайваныг хүлээн авах тэр үеийг хүртэл, та хэзээ ч амартайван дотор байж чадахгүй гэсэн үг юм.
Бидний зүрхэн дэх тулааны талбар
Хэдийгээр бидний сүнс сэтгэл Бурханд хамааралтай боловч бидний төрөлхийн нүгэлт чанар Түүний замуудын эсэргүүцдэг. Хүний сүнс сэтгэлийн нэг хэсэг нь Бурханыг хайж хүсэн тэмүүлж байхад, харин нөгөө хэсэг нь махан биеийн хүсэл рүү тэмүүлж байдаг. Иймд бидний зүрх сэтгэл үргэлж зөрчил, тулалдааны талбар болдог. Дотоод тэмцэлдээн ихэвчлэн сэтгэлийн түгшүүр болон хэтэрхий их ачаалалтай байснаас болдог байна. Бид Бурхангүй бол Исаиа 57:20-д бичигдсэнчлэн: “Харин хорон хүмүүс нь замаг болон хогоо гаргаж хаяхаар зогсолтгүй давалгаалах тэнгис мэт байдаг. Хорон муу хүмүүст амар тайван гэж үгүй...” гэж хэлэгдсэнтэй адил байх болно.
Бурхан бидний бүхий л амьдрал, зүрх сэтгэл, бие махбодь болон сүнсийг бүтээсэн төдийгүй биднийг бүрэн ойлгодог билээ. ТЭРБЭЭР, бидний амьдралыг удирдахаас нааш бидэнд амартайван гэж байхгүй. ТЭРБЭЭР нь зөвхөн дэлхийн Эзэн биш. Харин таны, миний амьдралыг эхнээс нь төгсгөл хүртэл мэддэг НЭГЭН билээ. ТЭРБЭЭР энэ дэлхийд ирэх үедээ ч бидний тухай бодож байсан талаар өгүүлэхдээ: “...үхлийн сүүдэр болон харанхуйд суугсдад гэрэл өгөхийн тулд, бидний өлмийг амартайваны зам руу хөтлөх болно” гэжээ. (Лук 1:79)
Амартайваны Ханхүү таныг Өөр лүүгээ дуудан, урьж байна.
Хэрэв та Түүн дээр очвол, Түүний өгдөг эрх чөлөөн дотор сэтгэлийн уужрал болоод амралтыг олох болно. Тиймд “...таны амартайван гол мэт байж...” (Исаиа 48:18), “...бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амартайван нь та нарын зүрх сэтгэл болон бодол санаануудыг чинь Христ Есүс дотор сахин хамгаалах болно” (Филиппой 4:7) хэмээн бичигдсэнчлэн байх аж. Та Есүс дээр ирж, хүнд дарамт ачаагаа Түүнтэй хуваалцмаар байна уу? Мөн ТЭРБЭЭР хэлэхдээ: “Би та нартай хамт амартайвныг үлдээж байна, Би Өөрийн амартайванаа та нарт өгнө; дэлхий өгдөг зүйлийг бус, өөр зүйлийг Би та нарт өгч байна. Та нар зүрх сэтгэлээ бүү зовоо, мөн бүү айдастай байг.” (Иохан 14:27) гэжээ.
Итгэл ба найдвар нь айдас болон түгшүүрийн эсрэг эм юм. Бурханд итгэх нь ямар сайхан амралт вэ? Тэр Найз биднийг үргэлж бодож, халамжилдаг. Ийм атал та юунд санаа зовж, тавгүйтнэ вэ? Мөнхийн мөнх цорын ганц таны Найз хэзээ ч хувирахгүй, хайр нь хэзээ ч мөхөхгүй. Тиймээс 1 Петр 5:7-д “ТЭРБЭЭР та нарын төлөө санаа тавьдаг учраас; бүх санаа зовнилоо Түүнд тавьж өг” гэжээ. Тулаан төгсөх үед Түүнээс амартайван ирдэг. Тиймээс та яагаад өөрийн амьдралаараа Эзэнд эргэж, бууж өгөхгүй байна вэ? Сайн анхаараарай, хэрэв та итгэвэл санаа зовохгүй. Хэрэв танд санаа зоволт байсаар байвал та Түүнд итгээгүй байгаа хэрэг юм.
Исаиа 26:3-д “Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амартайван дотор хамгаална” хэмээн өгүүлсэн юм.
Бухимдал бол таны зүрх сэтгэлийн амар-тайваныг хулгайлагч хор юм. Энэ нь зоригийг мохоож, найдваргүй эргэлзээнд байлгахад хүргэдэг. Танд шударга бус зүйл хийсэн хүмүүсийг уучлахад хэцүү ч, та өөрөө Бурханаар уучлагдахыг хүсч байвал тэднийг заавал уучлах хэрэгтэй. Матай 6:14-д “Хэрэв та нар, та нарын эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг уучилбал, Тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучлах болно” гэжээ.
Таны зүрхэнд итгэл төрөх үед өөрийн хүслээр бууж өгөх чадалтай болж ирдэг. Бухимдал болон уур уцаарын оронд таны зүрх сэтгэл хайр ба энэрэлээр дүүрэхэд та амартайваныг мэдэрдэг. Есүс таны зүрхийг ноёрхох үед та дайснуудаа хайрлах болно. Энэ нь бид зөвхөн Христийн өмнө гэм нүглээ хүлээн зөвшөөрч, аврагдсанаар биелэгддэг юм.
Нүглийн төлөө гэмшиж улайх нь зүрх сэтгэлийг амартайванд хүргэдэг
Та хийсэн гэм нүглээ өнгөрч, ард үлдсэн хэмээх бодолд хөтлөгдөж байгаа бол тэр нь танд хожим зовлон зүдгүүрт ачаа болж тэвчиж чадмааргүй их хүнд дарамт болж ирдэг. Үйлс 3:19-д “Тиймээс та нар эргэцгээ, гэм нүглүүд чинь цагаагдахын тулд гэмшицгээ, тэгээд Эзэний оршихуйгаас сэргээх цаг нь ирэх болтугай...” хэмээн Эзэн сэргэлтийг өгдөг гэдгийг баталсан бол 1 Иохан 1:9д “Хэрэв бид нүглээ гэмшвэл, ТЭРБЭЭР итгэмжит мөн зөвт тул бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” гэсэн хүнд дарамтыг цэвэрлэж өгдөгийг хэлэв. Эндээс дүгнэж хэлэхэд, та Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрч, Түүнтэй хамт амартайван байх болно. (Ром 5:1)
Дуулал 23-р бүлэгт Давид хаан өөрийн итгэлийг Бурханд илэрхийлсэн байдаг. Тэрээр өөрт мэдэрсэн амартайваныг маш тодорхой өгүүлэн бичсэн юм. Энэхүү амартайван болон нөхөрлөл нь Хоньчинтойгоо амин чухал нөхөрлөлд байдаг хүн бүхэнд байдаг.
Дуулал ном
Хорин гуравдугаар бүлэг
“ЭЗЭН бол Миний Хоньчин, надад хүсэх зүйл үгүй. ТЭРБЭЭР намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, намайг намуухан усны дэргэд хөтөлдөг. ТЭРБЭЭР миний сэтгэлийг сэргээдэг; ТЭРБЭЭР Өөрийн Нэрийн төлөө намайг зөвтийн зам дээр хөтөлдөг. Тийм ээ, би үхлийн сүүдэртэй хөндийгөөр алхах боловч, би ямар ч бузар муугаас айхгүй; учир нь Та надтай хамт байдаг тул Таны очирт таяг болон Таны шийдэм намайг тайвшруулдаг. Миний дайснуудыг байх үед, Та миний өмнө ширээ бэлдэж өгдөг; Та миний толгойг тосоор тослоход; миний аяга дүүрдэг. Сайн сайхан болон энэрэл нь миний амьдралын бүхий л өдрүүдэд лавтайяа намайг дагах болно; харин би ЭЗЭНий өргөөнд үүрд мөнхөд оршин суух болно.”
Та энэ Хоньчиныг мэдэх үү? Та Түүнд итгэж найдмаар байна уу? Эш үзүүлэгч Исаиа Түүнийг зөөлөн, нигүүлсэнгүй Хоньчин гэдгийг өгүүлэхдээ: “ТЭРБЭЭР хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө” гэжээ. (Исаиа 40:11) Одоо та эргэлзээнээсээ салж, Бурханы мөнхийн амар амгалан тэвэрт байхад бэлэн байна уу? Мөн та Түүнд өнгөрсөн гэм нүглүүдээ, одоо байгаа сорилт, ирээдүйн айдсыг даатгаж, Түүнд бууж өгөхөд бэлэн байна уу? ЭЗЭН танд сонголтыг өгсөн. Энэ бол таны хийх зүйл мөн.
Хувиршгүй Амартайван
Таныг Есүс Христ рүү бүхий л зүрхээрээ ирэх үед таны зүрх сэтгэлийн амартайваны эрэл дуусах болно. Тэгээд та энэхүү шүлгийг хэлж чадна:
Амартайван үгүй газарт би амартайваныг мэднэ
Ширүүн салхи үлээх тэр газар амар тайван байна.
Нүүр нүүрээрээ уулзах тэр нууц газар луу
Би ЭЗЭНтэйгээ хамт явна.
- Ральф Спалдин Кушмэн
Та зовлонт дэлхийд зүрх сэтгэлдээ “Амартайван”-ыг оллоо! яг одоо өөрийн зүрх сэтгэлийн хаалгыг Есүс Христэд нээгээрэй, тэгээд ТЭРБЭЭР танд хэзээ нэгэн цагт, хэзээ ч төгсөшгүй төгс амартайван амьдрах Тэнгэрийн улсын хаалгыг нээж өгөх болно.