Надад найз байдаг. Тэр бол надад урьд өмнө байсан найзуудаас минь илүү хамгийн шилдэг Найз юм. Тэрбээр маш эелдэг бас үнэнч Нэгэн бөгөөд би таныг ч мөн адил Түүнийг мэддэг болоосой гэж хүсэж байна. Түүний нэрийг Есүс гэдэг. Гайхамшигтай зүйл гэвэл Тэрбээр таны найз байхыг үргэлж хүсэж байдаг. Харин одоо би танд Түүний тухай ярьж өгье. Бид энэхүү түүхийг Библи дээрээс уншдаг. Библи бол үнэн ном бөгөөд энэ нь Бурханы Үг юм. Бурхан бол энэ дэлхий болоод энэ дэлхий дээр байдаг бүх зүйлийг бүтээсэн Нэгэн. Тэр бол Тэнгэрийн улс болон газрын Эзэн билээ. Тэрбээр бүх зүйлд амь ба амьсгалыг өгсөн.
2025 оны наймдугаар сарын 25 in Есүс, Хайртай, Нөхөрлөл, Ганцаардал, Color 2 minutes