Jesus Your Friend
Надад найз байдаг. Тэр бол надад урьд өмнө байсан найзуудаас минь илүү хамгийн шилдэг Найз юм. Тэрбээр маш эелдэг бас үнэнч Нэгэн бөгөөд би таныг ч мөн адил Түүнийг мэддэг болоосой гэж хүсэж байна. Түүний нэрийг Есүс гэдэг. Гайхамшигтай зүйл гэвэл Тэрбээр таны найз байхыг үргэлж хүсэж байдаг.
Харин одоо би танд Түүний тухай ярьж өгье. Бид энэхүү түүхийг Библи дээрээс уншдаг. Библи бол үнэн ном бөгөөд энэ нь Бурханы Үг юм.
Бурхан бол энэ дэлхий болоод энэ дэлхий дээр байдаг бүх зүйлийг бүтээсэн Нэгэн. Тэр бол Тэнгэрийн улс болон газрын Эзэн билээ. Тэрбээр бүх зүйлд амь ба амьсгалыг өгсөн.
Есүс бол Бурханы Хүү. Бурхан Түүнийг бидний Аврагч болгохоор Тэнгэрийн улсаас энэхүү газар дэлхий рүү илгээсэн. Бурхан дэлхийг үнэхээр хайрласан (энэ нь Тэрбээр таныг ч, намайг ч хайрласан гэсэн утгатай) учраас Өөрийн цорын ганц Хүү Есүсийг (бидний гэм нүглүүдийн төлөө золиос болгохоор) илгээсэн, ингэснээр Түүнд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнхийн амьтай болох юм (Иохан 3:16).
Есүс энэ дэлхийд бяцхан хүүхэд болон ирсэн. Түүний дэлхий дээрх аав, ээж нь Иосеф ба Мариа нар байлаа. Тэрбээр малын хашаанд төрөөд, малын тэвшин дотор хэвтсэн юм.
Есүс аав, ээжийнхээ дэргэд өсч том болохдоо тэдний үгэнд дуулгавартай байдаг байв. Түүнд хамтдаа тоглож өссөн эрэгтэй, эмэгтэй дүү нар байсан. Тэрбээр Иосеф аавынхаа мужааны ажилд тусалдаг байжээ.
Харин Есүс нас биед хүрсэн үедээ, хүмүүст Тэнгэрийн улсад байгаа Өөрийн Эцгийн тухай зааж эхэлсэн юм. Тэрбээр, Бурхан хүмүүст хайртай болохыг бодитоор харуулсан. Тэрбээр өвчтэй хүмүүсийг эдгээж, асуудалд орсон хүмүүсийг тайтгаруулж байв, мөн бяцхан хүүхдүүдийн ч Найз байлаа. Тэрбээр хүүхдүүдийг Өөртэйгөө ойр байлгаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг байв. Хүүхдүүд, Түүнтэй хамт байх дуртай байсан бөгөөд Түүнд маш их хайртай байв.
Харин зарим хүмүүс Есүст дуртай байгаагүй. Тэд Түүнд атаархаж, тэр ч бүү хэл Түүнийг үзэн ядсан юм. Тэд Түүнийг хөнөөх хүртлээ маш ихээр үзэн яджээ.
Нэгэн аймшигт өдөр тэд Есүсийг загалмай дээр хадаасаар хадан хөнөөсөн юм. Үнэндээ Есүс ямар ч буруу зүйл хийгээгүй хэдий ч, Тэрбээр миний болон таны хийсэн нүгэлт үйлийн өмнөөс үхсэн.
Есүсийн түүх үхлээр дуусаагүй ээ. Бурхан Түүнийг үхлээс амилуулсан бөгөөд энэ бүхнийг дагалдагчид нь харж байлаа. Тэгээд Түүний буцах цаг болоход Тэрбээр Тэнгэрийн улс өөд буцан явсан юм.
Өнөөдөр Тэрбээр таныг хардаг бас сонсож чаддаг. Есүс таны тухай бүгдийг мэддэг мөн танд маш их санаа тавьдаг. Зөвхөн Түүн рүү залбиралтайгаар ирээрэй. Түүнд өөрт байгаа бүх асуудлуудаа хэлээрэй. Тэрбээр танд туслахад бэлэн байх болно. Та Түүний өмнө толгой бөхийлгөн, Түүнтэй хаана ч, хэзээ ч ярилцах боломжтой.
Нэг л өдөр Тэрбээр Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг Тэнгэрийн улс өөд авч явахаар, дахин энэ дэлхий рүү эргэн ирэх болно.