Нэгэн цагт энэ дэлхийд юу ч байсангүй.
Тэнгэр огторгуйд одод ч байхгүй.
Далай тэнгист амьтад, загас, шувууд ч гэж үгүй.
Хуурай газарт өвс, цэцэгсүүд, үзэсгэлэнт ой мод ч байхгүй.
Хаа сайгүй харанхуй бүрхэж байлаа.
Гэхдээ БУРХАН байв.
БУРХАН-д нэгэн гайхамшигтай төлөвлөгөө байлаа. ТЭРБЭЭР үзэсгэлэнт сайхан дэлхийг бий болгохоор шийдвэрлээд тийнхүү төлөвлөснийхөө дагуу энэ дэлхийг бүтээжээ. ТЭРБЭЭР дэлхийг юу ч үгүй оргүй хоосноос бүтээв. Бурхан бүх зүйлийг бүтээж байхдаа зөвхөн “Тийнхүү бий болог” хэмээн айлдахад тэр нь биелэлээ олж байлаа.
БУРХАН эхлээд гэрлийг бий болгож, тэнгэр огторгүй, далай тэнгис, эх газрыг гаргаж, өвс, цэцэгсүүд, үзэсгэлэнт ой моддыг ургуулаад, бас тэнгэрт одыг бүтээв. Дараа нь далай тэнгисийн аварга том болоод үржин амьдардаг загаснуудыг төрөл төрлөөр нь, жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь, газар дэлхийд мал адгуус, мөлхөгчид, зэрлэг араатнуудыг төрөл төрлөөр нь бий болгоод тэднийг ерөөжээ. Тэгээд БУРХАН Өөрсдийн дүр төрхийн дагуу хүнийг бүтээж, ерөөж адислаад, газар дэлхий, тэнгис далай, огторгуйд нисдэг бүх шувууд, бүх амьтдыг захируулахаар тушаав. ЭЗЭН БУРХАН, Едений цэцэрлэгийг байгуулаад тэнд Өөрийн бүтээсэн хүнийг авчирч суурьшуулжээ.
Хожим нь хүн төрөлхтөн гэм нүгэлд унасны дараа ТЭРБЭЭР Өөрийн хуулиудыг өгөв.
Энэ нь
- Чи Миний өмнө өөр бурхадтай байж болохгүй.
- Чи өөртөө зориулан ямар нэгэн онгод шүтээн хийж болохгүй.
- Чи өөрийн Бурхан Эзэний нэрийг дэмий хоосон бүү хэрэглэ.
- Саббат (Амралтын) өдрийг санаж, тэр өдрийг ариунаар сахь.
- Өөрийн эцэг, өөрийн эхийг хүндэл.
- Чи хүний аминд бүү хүр.
- Чи бүү завхайр.
- Чи бүү хулгай хий.
- Чи өөрийн хөршийн эсрэг худал бүү гэрчил.
- Чи өөрийн хөршийн байшинд бүү шуна, чи өөрийн хөршийн эхнэрт, мөн түүний эрэгтэй үйлчлэгчид нь, түүний эмэгтэй үйлчлэгчид нь, мөн түүний үхэрт, түүний илжигт, өөрийн хөршийнх гэсэн ямар ч зүйлд бүү шуна. (Египтээс гарсан нь 20: 3-17)
Эдгээр хуулиуд Библид бичигдсэн учраас та нар унших боломжтой билээ. Хэрэв бид эдгээр хуулийг дагавал, бид Бурханы үнэнийг мэдэрч, гэрэл дотор амьдрах болно.
Сатан (муу ёрын сүнс) биднээр эдгээр хуулиудыг дагаж, мөрдүүлэхгүй байхыг хүсдэг. Заримдаа тэрээр хэн ч хараагүй байхад бидэнд ямар нэгэн эд зүйлсийг хулгайлах боломжтой байгааг мэдрэмжээр нь дамжуулан хэлж өгдөг. Гэвч Бурхан таны юу хийж байгааг мэддэг, бүгдийг харж байдаг.
Заримдаа Сатан биднээр худал хэлүүлэн, тэр худал хуурмагийг хэн ч олж мэдэхгүй хэмээх бодол руу уруу татдаг. Бурхан мөн л энэ үйлдлийг мэдэж байдаг. Тэрбээр бүх зүйлийг сонсдог.
Бид эдгээр зүйлсийг хийх үед, бидний дотор тааламжгүй мэдрэмж төрж, ичгүүртэй юм шиг санагдаж эхэлдэг. Бурхан бидэнд маш их хайртай бөгөөд биднийг сайн үйлс хийдэг хүмүүс болгон, үргэлж туслахыг хүсч байдаг. Тийм учраас Тэрбээр энэ дэлхий рүү Есүсийг илгээсэн билээ. Бурхан Өөрийн амлалтыг санаад олон жилийн дараа Есүсийг энэ дэлхийд бяцхан хүүхэд болгон мэндлүүлсэн юм. ТЭРБЭЭР өсч торнин, том эр хүн болоод Тэнгэрлэг Аавынхаа үйлчлэлд алхсан билээ.
ТЭРБЭЭР маш олон гайхамшигтай үйлсүүдийг хийж, өвчтэй нэгнийг эдгээж, сохруудыг хараатай болгож, дүлий нэгнийг сонсдог болгож, тахир дутууг босгож, уяман өвчтөнг цэвэршүүлж, үхсэн нэгнийг ч үхлээс амилуулж байлаа. Мөн бидний ирээдүй болсон хүүхдүүдийг ерөөн адисласан юм.
Есүс хэзээ ч ямар нэгэн зүйлийг алдаатай эсвэл буруу хийж байгаагүй. ТЭРБЭЭР хүмүүст Бурханы тухай ярьж, Түүнийг хэрхэн дагаж, зөв амьдрах тухай зааж сургахдаа, Өөрийн амьдралаараа биечлэн үзүүлж бусдад үлгэрлэн харуулдаг байлаа.
Тухайн үед Есүсийг үзэн яддаг байсан бүлэг хүмүүс Түүнийг загалмайд хадан, цовдолсон юм. Есүс үнэхээр үхсэн.
ТҮҮНИЙ үхэл бүх хүмүүсийн гэм нүглийн төлөө байсан төдийгүй Өөрийг нь загалмайд цовдлон хадсан хүмүүсийн төлөө ч зовж тарчлан, үхсэн билээ.
Есүсийг оршуулсны дараа нэгэн гайхамшигт зүйл тохиолдсон юм. ТЭРБЭЭР булшинд үлдэж ялзарлыг үзээгүй бөгөөд үхлээс амилсан явдал байлаа! Үйлс 2: 23-24-д, “Бурханы урьдаас хэлэгдсэнчлэн, зөвлөлийнхөний сэдлээр тушаагдсан Түүнийг та нар барьж, нүгэлтнүүдийн гараар хадан хөнөөсөн; гэвч Бурхан Түүнийг амилуулан, үхлийн гинжээс чөлөөлсөн юм. Учир нь үхэл Түүнийг тогтоон барих боломжгүй байлаа” гэжээ.
БУРХАН төдөлгүй Түүнийг үүлсийн цаана байх Тэнгэрийн Улсдаа буцаан авсан юм. Түүнийг Тэнгэр лүү өргөгдөн явахыг хараад зогсож байсан анд нөхдөд нь тэнгэрэлчүүд үзэгдэж, тэдэнд,
-Есүсийг буцаж ирэх болно хэмээн тунхаглажээ. (Үйлс 1: 11)
Есүс, өнөө цагт амьдарч байгаа бидний нүглийн төлөө ч мөн үхсэн юм. ТЭРБЭЭР биднийг хийсэн гэм нүглээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшихийг биднээс хүсдэг. Хэрэв бид өөрсдийн хийсэн бүх гэм нүгэлээ Түүний өмнө хүлээн зөвшөөрч, Түүнээс өршөөлийг хүсвэл ТЭРБЭЭР бидний нүглүүдийг уучлан, бидний дотор амартайван, баяр хөөрийг бий болгож өгнө. Тэгээд бид зөв үйлсийг хийх хүсэлтэй болж мөн бусад хүмүүстэй эелдэг, найрсаг харилцаатай байх боломжтой болдог.
Магадгүй бид Бурханыг үл даган, харин Сатаныг дагахаар сонгосон байгаа бол энэ талаар Бурхан үгээ айлдахдаа;
“Хэрэв бид энэ амьдралдаа Түүнийг үл хүлээж авбал, ТЭРБЭЭР биднийг там руу шилжүүлж хаях болно” хэмээн хэлсэн байдаг. Там бол үүрд мөнхөд аймшигт галаар шатаж байдаг Галт нуур юм.
Харин бид Есүсийг хайрлаж, Түүнийг дагавал, ТЭРБЭЭР эргэж ирэх үедээ биднийг Тэнгэрийн Улсдаа хүлээж аваад явна. Тэнгэрийн Улс бол Бурхан ба Түүний Хүү Есүсийн үзэсгэлэнт Гэр орон билээ. Энэ бол жинхэнэ хайр ба гэрлийн Гэр орон юм. Тэнд бид үүрд мөнхөд үргэлж аз жаргалтай, баяр хөөртэй амьдрах болно.