Ёс Суртахуун
“Хэн уй гашуудалтай байна вэ? Хэн зовлон зүдгүүртэй байна вэ? Хэн маргаантай байна вэ? Хэн яншиж үглэнэ вэ? Хэн шалтгаангүйгээр шарх авсан бэ? Хэн улаан нүдтэй байна вэ? Тэд урт хугацаагаар дарсанд хорогдож, тэд хольсон дарсыг хайн явдаг. Дарс улаан өнгөтэй байхад нь, аяган дотор өнгөө өгч, зөв мэт эргэлдэхэд нь чи түүн рүү бүү хар. Энэ нь эцэстээ могой мэт хазаж, бас эгэл загалмайт могой шиг хатгадаг” (Сургаалт Үгс 23:29-32).
“Учир нь нүглийн төлөөх төлөөс бол үхэл бөгөөд…” (Ромчуудад 6:23) Ингээд бүгдээрээ бодит үнэнтэй нүүр тулан ярилцацгаая. Бурханы бүтээсэн сурвалжит, ариун, сайхан сэтгэлтэй хүн төрөлхтнийг аймшигт мангасууд болох хар тамхи, архи, ёс журамгүй байдал заналхийлэн устгаж байна. Энэ нь яг л агуу биет наймаалжны тэмтрүүл адил өөрийн тэвэртээ хөгшин, залуу хэнийг ч болов огт ялгахгүй атган сорж буй аймшигт тэмтрүүлтэй мангас шиг аажим аажмаар хумхин тэднийг залгиж идсээр байна.