Аврал

Иоханы Сайн Мэдээ ном 10:1-8 Сонсоорой, та хичээнгүйлэн сонсоорой, таныг хэзээ нэгэн цагт, хаа нэгэнтээгээс, хэн нэгэний дуу хоолой, хаанаас ирж байгаа нь мэдэхгүй хэрнээ таныг нэрээр тань дуудахыг сонсож байсан уу? Эсвэл эргэн тойрны шуугиан ихтэй газраас таныг чангаар дуудахыг сонссон ч байж болох юм. Сонсооч, тэр дуу хоолой нь: Та хэн бэ? Таныг хэн гэдэг вэ? Та хаанаас ирсэн бэ? Та хаана амьдардаг вэ? Та хаашаа явж байна вэ? хэмээн дуудаж байна. ЗӨВХӨН ТАНЫГ! Библи Бурхан Танихгүй нэгэний өөр дуу хоолой Есүс Хоньчины Дуу Хоолой

Аврал 9 minutes

Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид, ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм. Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ. Зарим хүмүүс: -Хэрэв би ядууст өгч, өвчтэй нэгэнийг эргэн очиж, байгаа бүхнээ бусадтай хуваалцаж, өдөр бүр чадах чинээгээрээ сайн байхыг хичээж, хийж чадах бүхнээ хийдэг байвал би эргэлзээгүй дахин төрнө хэмээн ярьдаг. Тиймээс ТА ДЭЭРЭЭС ДАХИН ТӨРӨХ ЁСТОЙ.

Аврал 5 minutes

Хайр… аль ч орны хэлэнд энэ үг хамгийн яруу сайханаар дуудагддаг бас сонсогддог үгсийн нэг. Энэ үг бидний оюун санаанд ямар их учир утгыг бодогдуулна вэ: сэтгэл татагдах, халамж, халуун дулаан байдал, сайхан сэтгэл, ойлголцол, найдвартай байдал, эсвэл ээж бодогдож байна уу? Гэхдээ өөрлүүгээ хандаад бодоод үз, энэ сайхан үг үнэхээр ямар утга учиртай вэ? Та хайрлуулахыг хүсдэг үү? Эсвэл та өөрөө хайрладаг уу? Танд хайрын талаар маш чухал нууцыг дэлгэж хуваалцахыг хүсэж байна. Та анхааралтай уншаарай! Хэрвээ Бурханы талаарх эрэл хайгуулд тань илүү тусламж хэрэгтэй бол энэхүү номын арын хуудсанд байгаа хаягаар бидэнд захиа бичээрэй.

Аврал 7 minutes