Сайн Мэдээний Матай номын 16:18-д Есүс өгүүлэхдээ: “...энэ чулуун дээр Би Өөрийн сүмийг барих болно...” хэмээн айлдсан байдаг. Цуглаан нь Бурханы төлөвлөгөөний гол мөн чанар болохыг харуулаад зогсохгүй, Есүс сүм цуглааныг бүх цаг үеүдэд төдийгүй цаашлаад үүрд мөнх байх болно гэдгийг тунхагласан юм. Иймээс Христийн цуглаан болон түүнд хамааралтай байдаг эд хөрөнгө нь хэн нэгэн хүнийх бус харин Эзэнийх юм. Мөн цуглаан бол итгэгчдийг өөрсдөд нь зориулж хадгалагдсан тэнгэрт орших, мөнхийн орон гэртээ очих хүртэл тэднийг энэ дэлхий дээр амьдарч байх үеийнх нь гэр орон нь байх болно гэдгийг ч хэлжээ.
Цуглаан гэж юу вэ?
“Бурханы Цуглаан” хэмээх нэр нь Ариун Библийн Шинэ Гэрээний номууд болох Үйлс 2:44-47, Үйлс 13:1, Ром 16:5 болоод Ефес 1:1–д дурьдсанчлан хүн бүхэнд болон Бурханд итгэсэн, аврагдсан, ариун бүлэг хүмүүст хамааралтай гэж заахын сацуу Шинэ Гэрээний 1Тимот 3:15-д “амьд Бурханы цуглаан нь үнэний хөрс ба багана юм” хэмээн тодорхойлсон байна. Цуглаанд Бурханы Үгээр номлох, Түүний бүх тушаал захирамжийг нь заахаас гадна тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийг зааж сургадаг юм. Христийн хаанчлалд, Бурханы хаанчлал буюу тэнгэрийн хаанчлал хэмээх нэр томьёо нь хамааралтай. (Лук 17:20-21). Цуглаанд энэ дэлхий дээр байхдаа Христийг өөрсдийн Хаан хэмээн чин сэтгэлээсээ хүлээж авсан Бурханы хүмүүс болон бидний нүдэнд илэрхий байдаг цуглаануудын гишүүн болж амжаагүй, тэр ч бүү хэл Түүнийг огт хараагүй сүнс сэтгэлүүд бүгд хамааралтай. Тиймээс Бурханы эдгээр хүүхдүүдийг хоньд хэмээн хэлэгддэг бөгөөд Сайн Мэдээний Иохан номын 10:16-д дурьдсанчлан: “Надад өөр хоньд байдаг бөгөөд, тэд энэ хашаанд байдаггүй; Би мөн тэднийг авчрах ёстой, тэд Миний дууг сонсоно; тэгээд тэнд нэгэн сүрэг болж, нэг Хоньчин байх болно” хэмээн өгүүлжээ.
Би Бурханы Цуглааныг хэрхэн таних вэ?
Бурханы Жинхэнэ Цуглааныг Библийн бүх номлолуудыг амьдралдаа хэрэгжүүлж, Түүнд итгэж буйг амьдралынх нь бодит байдлаар танидаг. Библийн Үгэн дээр суурилсан Цуглаан нь эдгээр номлолуудаас нэг хэсгийг нь авч хаях юм уу эсвэл нэмдэггүй бөгөөд итгэгчдийг хавчиж, эсэргүүцэж, цуглааны байшинг шатааж, элэг доог болгож, үхэлд хүртэл тушааж хэлмэгдүүлж ирсэн хэдий ч сургааль номлолуудад нь огт өөрчлөлт ороогүй уламжлагдсаар ирсэн юм (Иохан 14:15).
Нөгөөтэйгүүр цуглааны итгэгчдийг гаргаж буй үр жимсээр нь таньж болно. Есүс уулан дээр заасан сургаалдаа Матай 7:16-17-д “Та нар тэднийг үр жимсээр нь таньж мэдэх болно. Хүмүүс өргөст бутнаас, усан үзмийг түүдэг үү? Эсвэл азарганаас, инжир жимсийг авдаг уу? Үүн шиг бүх сайн мод нь сайн үр жимсийг ургуулдаг. Харин ялзарсан мод нь муу үр жимсийг ургуулдаг” гэж айлдсан байдаг.
Ариун Сүнсний оршихуй нь Цуглааны дотор илэрхий, тод байдаг. Сүнсний эв нэгдэл нь ах, дүүс нэг нэгнийгээ хайрлаж, адил төстэй талуудаараа нэгддэг бөгөөд дотно сэтгэлийн мөн чанар нь хайраар илэрхийлэгддэг. Сайн Мэдээний Иохан номын 13:35-д “Хэрэв та нар бие биеэ хайрлавал, үүгээр бүх хүн та нарыг Миний дагалдагчид гэдгийг мэдэх болно” гэжээ. Энэхүү хайр ба хүнлэг дөлгөөн байдал нь ‘хэн нэгэний’ зүрх сэтгэлд Бурханы хүүхдүүдтэй нэгдэх оргилуун хүслийг төрүүлдэг байна.
Амиа хичээсэн байдал, шунал, материаллаг таашаал болоод маяг хөөх явдал нь ирж буй Бурханы шүүлтийн өмнө нүгэл хэмээн тоцоогдоно. Хүч чадал, хүндлэл, алдар нэр мөн баян байдлыг хөөх нь амьдрал биш юм. Түүнчлэн хэрүүл маргаан, хүчирхийлэл болон дайтах зэрэг янз бүрийн зөрчлүүд нь Бурханы Цуглаанд оршин тогтнох зай байдаггүй.
Цуглаанд үйлчилдэг үйлчлэлийн хүмүүс нь зэрэг дэв, нэр хүндийн улмаас бус, харин ахан дүүсийн дундаас сонгогдоно, харин ахан дүүс нь Ариун Сүнсээр дүүрэн, Бурханаас эмээж, Түүнийг хүндэлдэг, Эзэний үйлчлэлийг чиглүүлж чадах чадварлаг хүмүүс байна. Тиймээс эдгээр үйлчлэгчид нь гишүүдэд зааж сургах чадвартай байхаас гадна бас Бурханы хүслийг тунхагладаг байна.
Христийн үеэс хойш Христийг хүлээн авсан зарим хүмүүс Түүний амар тайван амьдралаар амьдрах тухай мөн дайснуудаа хайрлах талаар номлолыг үргэлж тунхагласаар ирсэн байдаг. Өөр өөр цаг хугацаанд өөрсдийн нэрээр танигдсан эдгээр хүмүүс нь, Бурханы хаанчлал нь амар тайвны хаанчлал бөгөөд энэ нь Өөрийнхөө хаанчлал дотор хүчирхийлэл эсвэл ямар нэгэн хүчинг хүлээн зөвшөөрдөггүйг зааж, итгэсээр иржээ.
Цуглаан, яагаад надад хэрэгтэй вэ?
Бүх Христэд итгэгчид өсч том болоход нь сүнслэг хоол, сүнслэг нөхөрлөл зайлшгүй хэрэгтэй болдог. Шинэ итгэгчдийг халамжилдаг, сургадаг, сануулдаг, анхааруулдаг, мөн сүнслэг амьдралаар илүү болж өссөн итгэгчдийн урам зориг, зөвлөлгөө шинэ итгэгчдэд хэрэгтэй. Есүс, Бурханы хүүхдүүд нэг нэгнийгээ харж хандаж, дүү нарынхаа хамгаалагч нь байх заавар зөвлөлгөөг өгсөн байдаг. Энэ нь хэсэг болон бүлэг итгэгчдийн нөхөрлөлийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болдог. Хоньчин Өөрийн сүргийг хамтад нь байлгахыг хүсдэгийн адил Есүс Өөрийн хүүхдүүдийг нэг зорилготойгоор хамтдаа байхыг хүсдэг. Еврей номыг бичигч нь Христэд итгэгчид өөрсдийн сонирхлын төлөө хамтдаа цуглардаггүй гэдгийг заасан байдаг (Еврей 10:25).
Шинэ Гэрээнд, ахан дүүс нэг нэгийгээ харж халамжлах энэхүү байдал нь зөвхөн дахин төрсөн итгэгчдийн нөхөрлөлтэй уялдаатай байж хэрэгждэгийг заасан байна. Номлолууд, захирамжууд, бодитой хичээл зүтгэлүүд нь баптисм хүртэх, ариун гэрлэлт, Ариун зоог болон сургалт зэрэг үйл ажиллагаа нь бидний нүдэнд үзэгдэх, нэгдсэн бие хамт олонд байх шаардлагатайг заадаг.
Гэрлэлтийг Бурханы чуулганд, зөвхөн энгийн хүмүүст хийдэг зүйл төдийхнөөр хязгаарлах биш, энэ нь Цуглааны үйлчлэл төдийгүй түүнээс ч илүү эрхэм хүндтэй ариун нандин ёс журам хэмээн сургадаг. Цуглаан дахь гэрлэлт нь Бурханы Чуулганы гишүүн болсон Христ итгэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд амьдралынх нь бүхий л цаг үеүдэд оршин байдаг. Залуу хүмүүс өөрсдийнх нь амьдралд Бурханы удирдамж зайлшгүй хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр, тэд өөрсдийгөө цэвэр ариун байдал руу чиглүүлдэг.
Нөгөөтэйгүүр Цуглаан нь Христ болон итгэгчдийн хоорондын уулзах газар бөгөөд ертөнц даяар төөрсөн хүмүүст Бурханы замыг дүрслэн харуулахын тулд босгон байгуулагдсан юм. Есүсийн барьж байгуулсан Цуглаан нь итгэгчдийг сургаж, тэднийг босгон байгуулахын тулд төдийгүй дэлхий дахинд Сайн Мэдээг хүргэхийн тулд сүнслэг бэлгүүдээр хангаж байдаг. Зовлон зүдгүүртэй цаг үед ганц найз болж чадах зүйл нь мэдээжийн хэрэг Цуглаан мөн гэдгийг Петр олж мэдсэн юм. Түүнийг шоронд байх үед Цуглаан түүний нэрийн өмнөөс тасралтгүй залбирсан юм. Харин дараа нь Эзэн түүнийг тэдэн рүү явуулсан байдаг (Үйлс 12:4-14). Хамгийн хүнд гуниг гашуудалтай цаг үеүдэд ч, үхлийн сүүдрийн хөндийгөөр явж байхад ч гайхамшигтай сайхан тайвшрал бол Бурханы хүмүүсийн халамж болон залбирал хамгийн чухал байдаг.
Би хэрхэн Бурханы Чуулганы гишүүн болж чадах вэ?
Нүглээ гэмшиж, дахин төрсөн хэн ч болов усан баптисм хүртэх хэрэгтэй (Үйлс 2:38). Гэмших гэдэг нь бид амьдралынхаа бузар муу зүйлсийн төлөө уучлал хүсч, тэр бүхнийг бүр мөсөн орхиж, Христ Есүсийн дотор шинэ амьдралаар амьдарна гэсэн утгатай юм. Зүрх сэтгэл, оюун бодлын шаналалтай байх үедээ Эзэнд бууж өгвөл, бид нүглийн уучлалыг олж мөн Ариун Сүнсийг хүлээж авах болно. Энэ бол шинээр төрөх явдал юм. Хэрэв бид итгэл дотор, дуулгавартайгаар Эзэнд үйлчилж, Христийн Цуглааны номлолууд болон сургаалын дотор Түүнийг дагавал бид Цуглааны гишүүн болох ивээлийг угтан авах болно.
Цуглааны Ивээл
Цуглаан бол итгэгчдийн хамтын нэгдэлээ олдог газар юм. Энэ газар итгэгч хүмүүс нэг нэгнийхээ хайр, нигүүлсэл болоод тохиолдсон үйлст талархан баярлацгаадаг. Цуглаанд хайр байж, хайр нь нэг нэгийгээ мөн одоог хүртэл аврагдаагүй байгаа нэгнийхээ ачаа дарамтыг хөнгөлөхийн төлөө санаа тавьдаг байна. Цуглаанд пастор болон гишүүн итгэгчид нэгэн зүйлд санаа нэгдэн, хүсэл зорилгоо дайчилдаг байх ёстой. Энэ бол гэм нүглийг өөрсдийн зүрх сэтгэл, гэр бүл болон цуглаанаас хол байлгаж, түүнээс хамгаалах явдал юм. Мөн эцэг эх нь үр хүүхдүүддээ итгэж найдаж ирвэл, үр хүүхдүүд нь эцэг эхдээ нээлттэй зүрх сэтгэлээр ханддаг. Цуглаанд хөгшин залуу хэн ч дотоод сэтгэлийн тэсвэр хатуужилтай байж, өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлэх, өөрөөрөө бардамнах, өөрийгөө өргөмжлөх бус харин төлөв даруу болох тэрхүү далд хүчийг олж авдаг. Мөн залуу хүмүүс нь цэвэр ёс суртахуунтай байж, хүн бүрийн ухамсарт үүрд мөнхийн гэрлэлт, бат бөх гэр бүл, амартайван болоод сэтгэл хангалуун байдлаар дүүрэн амьдрахад нь, ариун байхад нь урам зориг хайрладаг байна. Ингэснээр жинхэнэ сэтгэл хангалуун байдал бий болж, энэ нь цаашдаа амин хувийн таатай байдал, өндөр боловсрол, нэр алдар, баян чинээлэг байдал болоод хүч чадал, эрх мэдлийг авах гэсэн хүслийг дарж байдаг юм.
Христийн Цуглааныг хаанаас олох вэ?
Эзэний Үгс хаана мөрдөгдөн амьдарч байна, тэнд Эзэн Өөрөө оршин байдаг. Есүсийн Үг нь төлөв даруу, дуулгавартай итгэгчдийн зүрх сэтгэл дотор оршин байдаг (Иохан 14:23). Христэд итгэгчдийн энэхүү цуглаан нь Библийн бүх номлол сургаалиудыг хэрхэн даган мөрдөж байгаагаар мөн сүнсний эв нэгдлээр танигддаг. Шинэ Гэрээнд тайлбарласны дагуу Эзэнийг хайгч нь цуглааны гол хүрээ урсгал чиглэлийг ихэд болгоомжтой, залбиралтайгаар; Ариун Сүнсний тусламжтайгаар сүнслэг номлол сургаалиудын дор Бурханы нигүүлсэлд байж: "Танай дуудлагаар нэг найдвар дотор дуудагдсан та нар шиг нэг бие болон нэг сүнс; нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байдаг бөгөөд Тэрбээр бүгдийн дээр, бүхнээр дамжуулан, бүхний дотор байх бид бүгдийн Эцэг юм" (Эфэс 4:4-6) хэмээх цуглааны биед өөрийгөө нэгтгэх нь зүйтэй юм.
Бурханы Цуглаан
Бурханы Цуглаан, та бол өө сэвгүй, цэвэр ариун бөгөөд Таны Цуглааны төлөө ТЭРБЭЭР амиа өгсөн юм.
Таныг хэн нэгэн хүн эхлүүлэн үүсгээгүй бөгөөд Эзэн Есүс биднийг Өөрийн сүйт бүсгүйн төлөө зольж авсан юм.
Эцэг Бурханаар золигдож, ариусгагдан зөвшөөрөгдөж, Хүү, Есүс Христээр босгогдож, Ариун Сүнсээр хат суулгуулж, таныг яг л цор Ганц орших ариун Гурвал мэт бүтээсэн билээ.
Бурхан Өөрөө тэнд амьдрах гишүүдийг байлгаж, зөвхөн Есүс Христээр зохион байгуулагдсан Түүний Бие доторх бүхэл бүтэн нэгэн гэр бүл болсон нь: өө, ямар цэвэр эв нэгдэл вэ!
Ямар төгс үзэсгэлэнтэй вэ! Бурханы Цуглаан бол Түүний "хайртай хот" бөгөөд
Харагтун! Бурханаас, тэнгэрийн улсаас гадагшилсаар ариун алтаар дүүрэн хотод ирсэн юм.
Тэрбээр нь тэнгэр огторгуйн шинжтэй, хаш чулуун хад чулуутай, болор мэт тунгалаг байдал нь таны байшингийн тулгуур хана болжээ; таны үүрд мөнхийн гэрэл гэгээ бол Бурханы Хурга болох Есүс бөгөөд бүхний дотор байгч Нэгэн юм.
Тэнгэрийн улсад бичигдсэн Бурханы Цуглаан нь танд өгөгдсөн үнэт эрдэнэ юм.
Таны доторх Христийн амилсан амьдрал нь хэзээ ч, юугаар ч үнэлэгдэхийн аргагүй амин эрдэнэ юм.
Эзэн Есүстэй хамт алхахдаа, энэ дэлхийн эргэлзээнээс хол байж, Түүний сонгосон сүйт бүсгүй хэмээгдэх, хайрын энгэрт налах газар бол Цор Ганц, Түүний Цуглаан билээ.