Хэдийгээр олон хүмүүс эволюцийн онолыг дэмждэг боловч, онолын талаар янз бүрийн олон асуудлууд нь тэдний дотоод сэтгэлд, зовнил, маргаан мэтгэлцээнийг дагуулсаар ирэв. Тэд, эволюцийн онолыг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө хүссэнээр хийж, үйлдэх, өөрийнхөө бодол дотор чөлөөтэй сэтгэж бодох нь зөв гэсэн үзэл баримтлалд явцуурч ирсэн бөгөөд энэ нь тэднийг шашинлаг үнэмшлийн суурин дээр таригдсан төөрөгдөлд оруулсаар байна. Энэ үзэл нь яваандаа том, том асуудлуудыг дагуулдаг. Зарим хүмүүс өөрсдийнх нь алдаа байх вий гэж түгшүүртэй амьдардаг бол ихэнх айдас нь өөрсдөө үхэлтэй тулгарах үе мөчүүдэд үүсч ирдэг асуудлууд юм. Эдгээр хүмүүс нь эргээд эволюцийн онолын баталгаа, үндэс суурь нь юун дээр тулгуурлаж байна вэ гэсэн чимээгүйхэн эрэл, хайлтыг хийж эхэлдэг. Харин тэдний ихэнх нь эволюцийн онолчдын нээлтүүд болон шалгалт туршилтуудын мөн чанараас томоохон зөрчлүүд гарч байгааг анзаардаг байна. Улмаар шинэ дэвшилтэт таамаглал гарч ирэх бүр өмнөх жилүүдэд батлагдаж байсан дүгнэлтүүдээ үгүйсгэн, нэг санаа нь нөгөөдөө дарагдан үгүйсгэгдэж байгааг олж хардаг.
Хэрвээ археологи болон геологийн салбарынхан шударгаар хүлээн зөвшөөрье гэвэл, шинжлэх ухаан болоод бусад тогтолцоонуудад итгэж үнэмшихээс илүүтэйгээр Библид байдаг маш олон нотолгоонууд нь үнэн бодитой байдгийг анхаарч үзэн түүнийг үгүйсгэж чадахгүй бөгөөд тэдний туршилт шинжилгээнүүдэд асар их ирээдүйтэй өөрчлөлтүүд гарах болно. Харамсалтай нь тэд Библийг шашины ном гэдэг явцуу өнцгөөс хараад үнэн рүү эргэж судлахаас татгалзсаар ирэв.
Энэ орчлон ертөнцөд өөрөө оршдог Бурхан байдаг бөгөөд Түүний Үг болох Библи нь Түүний Бурханлаг эрх мэдлийн илэрхийлэл юм бол, хүн үхэшгүй мөнх үү, эсвэг үгүй юу? гэсэн сонирхолтой асуултууд урган гарч ирдэг. Хамгийн Дээд Агуу Нэгэн, Бүхнээс хүчит Бурхан байдаг гэдэгт итгэх нь тийм ч хэцүү зүйл биш юм. Үүнийг өөрсдийн шинжилгээ судалгаандаа итгэлийн үндэс суурь болгон тавиад ажиллавал энэ нь бусад бүх магадлалууд болон тэр ч бүү хэл тодорхой үйл явдлуудын учир холбогдлуудын гинжин хэлхээг тайлж, дүгнэлтүүд нь үнэн зөв гарах болно. Хэрвээ хүн нас барвал, түүний үхлийн дараа сүнсний хувь тавилан гэж байна уу? Тэгвэл бид мөнх настай юу? гэдэг асуултууд заавал гарч ирнэ. Бид эдгээр асуултууд, бодлуудыг бодитой хэмээн хүлээн авч эсвэл татгалзсан аль нь ч ялгаагүй сайн, мууг дэнслэх Бурханы шударга шүүлтийн гүн гүнзгий эмээдэс рүү хөтлөн аваачигдах болно. Энэ нь хэн ч байсан өөрийн зөв бурууг олж харах гэрэл болно.
Библийн “Эхлэл” номын 1, 2-р бүлгүүдэд өгүүлдэг бүтээлийн үндэслэлийг шинжлэх ухааны нэр томъёогоор тайлбарлаж чадахгүй нь үнэн боловч хүн төрөлхтний гарал үүсэл ба оршин байгааг одоохондоо тодорхой хариулдаг цорын ганц эх сурвалж нь энэ бөгөөд бусад аль ч онолуудаас хавьгүй илүү үнэн юм.
Амьдралын тухай ердийн нэгэн асуултыг дангаар нь асуугаад үзье. Амьдралын хамгийн энгийн жишээ болох нэг ширхэг эсийн амьдрал нь хүмүүний оюун ухаанд хүртэл гайхалтай бөгөөд түвэгтэй бодлуудыг төрүүлэхүйц үйл ажиллагаа явуулж байдаг. Энэхүү бяцхан эсийн амьдрал гэхэд л маш олон бодисууд болон олон янзын системүүдийн харилцан тогтлолцоо, уялдаа холбоог нягт, яг таг байхыг шаарддаг байна. Тэрхүү бяцхан эсийн дотор тээвэрлэлтийн систем, харилцаа холбооны төвүүд, эрч хүч үйлдвэрлэх үйлдвэрүүд, батлан хамгаалах болоод сэргийлэх мөн удамшлын шинж чанаруудыг дамжуулан нэвтрүүлэх зэрэг маш олон үйл ажиллагаа явагдаж байдаг. Мөн энэхүү эс нь маш богино хугацаанд дахин төлжиж, өөрийгөө хоёр хэсэг болон хувааж, хоёр болон хуваагдсан эс тус бүрдээ дээр дурьдсан үйлдлүүдийг хийх чадалтай ба хоёулаа цаашид өсөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, идэвхжүүлдэг.
Харин хүнд хэрэгцээтэй бодисын бүх шинж чанарыг амьд байлгахын тулд амьд эсүүд хамтдаа ажиллаж эсэргүүцлийг даван туулдаг байна.
Эсийн амьдралын маш чухал үүрэг бол хүнийг амьд байлгахын тулд хэд дахин илүү үйл ажиллагаа явуулж байдаг. Жишээ нь: зүрхийг авч үзвэл, хүн амьдралынхаа туршид дунджаар 314.189,177 литр цус шахдаг бөгөөд; мянга мянган километрийн урттай артер, венийн болон хялгасан судсуудаар цусыг дамжуулан түгээж байдаг. Мөн тархи болон мэдрэлийн систем нь тоолж баршгүй үйл явдлуудыг хадгалдаг бөгөөд дурсамжуудыг эргэн сануулж, болсон явдлуудад дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан шийдвэр гаргаж өгдөг бөгөөд бидний бие тухайн шийдвэрийг хэрэгжүүлж байдаг.
Хүний биеийн гол шинж чанар нь зөвхөн ганц махан биед байдаг бус харин сүнс бол биеийн салшгүй гол хэсэг нь мөн гэдэгт Эволюцийн онолынхон хэр үнэмшилтэй хариу өгч чадах бол? Хүн өөрийн ухамсарын дагуу зорилготой байх хэрэгтэй боловч, харин сэтгэл хангалуун байдлыг эрж хайх, гоо сайхан, амар тайван байдал, хайрыг мэдрэх мэдрэмж, хүнлэг байх, амь биеэ үл хайрлан зүтгэх гэх мэт чадваруудыг ямар эх сурвалжаас олж авдаг вэ? Ямар ч гарал үүсэлтэй, ямар ч арьстай байсан нь ялгаагүй бүх хүмүүс балар эртнээс, соёлт нийгэм хүртэл түүхээс харвал, бүхнээс агуу, бүхнийг чадагч, бүхнийг захирах хүчийг эрж хайн түүнд мөргөн, түүнийг бишрэн хүндэлж ирсэн тэрхүү хүсэл тэмүүллийг хүн хаанаас олж авдаг вэ? Бид, хүний мөс чанар болон сүнс байдаг гэх шинж тэмдгийг өөр ямар төрлийн зүйл амьтад дотор олж хардаг вэ? Эдгээр дотоод мэдрэмжүүдийн талаар Библид маш энгийнээр зааж өгсөн байдаг: “...Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээсэн, ...мөн хүн амьд сүнстэй болов” (Эхлэл 1, 2-р бүлэг) гэжээ.
Дэлхий дээр байдаг амьтад болон шавьжуудын тухай авч үзэхэд, хүмүүс бид тэднийг хараад гайхшран зогсоод ч барахгүй, тэдний нарийн төвөгтэй үйл хөдлөл, ажлууд нь гайхамшигтай зохицсон бөгөөд тэд маш олон төрөл зүйлээрээ амьдран байдгийг олж мэддэг. Гэрт нисэж байдаг энгийн ялаа гэхэд өөрийн нийлмэл нүдэндээ дөрвөн мянгаас дээш нүдний болор агуулсан байдаг. Этгээд жижигхэн биетэй анаблепс загасны хоёр нүд нь аливаа юмсыг хоёр хувааж хардаг бөгөөд усны мандал дээгүүр сэлж байхдаа нэг нүднийх нь дээд хэсэг усан дээрх зүйлсийг хардаг бол нөгөө нүд нь усан доторх зүйлсийг харж чаддаг байна. Мөн галт хорхой болон цох хорхой нь ямар ч дулаангүйгээр гэрэл гаргадаг бол цахилгаан могой загас нь 200 ба түүнээс дээш вольтийн цахилгаан гаргадаг бөгөөд хүнийг бүү хэл том биетэй морийг ч шоконд оруулж унагаах чадалтай байдаг.
Тэртээ гүн харанхуй тэнгисийн гүнд гэрэлт загас өөрөөсөө гэрэл гарган амьдардаг. Олон хөлт, жаран хөлт, зуун хөлт, бяцхан өт төрлийн шавьжууд ч зуу зуун хос өндгүүдийг төрүүлж дардаг байна. Мөн олон хөлт амьтан, шавьжууд нь гайхалтай хурдтай байхаар зохицсон гэж бодогдох боловч үнэндээ тийм биш бөгөөд хөлгүй, хэвлээр явагч могойд түргэн шаламгай хурдан хөдөлгөөн заяагдсан байдаг. Далайн усанд амьдардаг Хавч гэхэд л аливаа амтыг өөрийн хөлөөрөө мэдэрдэг ба өөрийн нүд болон үе мөчөө шинээр ургуулан бий болгож чаддаг төдийгүй өөрийн биеийн жингээс дөч дахин илүү жинтэй зүйлсийг өргөх чадалтай. Энгийн нэгэн аалзны татсан шүлсний сунах чадвар нь төмрийг хоёр дахин давхарласнаас илүү бат бөх байдаг.
Олон янзын шавьж болон зарим амьтад нялх төл байхаасаа эцэг эхээсээ юуг ч сурдаггүй хэрнээ харин тэдгээр амьтад, шавьжуудын өсөлт болон хөгжлийг тэдний зөн совин удирдан жолооддог. Эдгээр гайхамшигт зохилдолгооны алийг нь ч эмх замбраагүй байдал хэмээн тодорхойлох аргагүй юм; харин үүнээс илүүтэйгээр ихэнх нь бүрэн бүтэн бүрэлдсэн, өөрөө өөрийгөө үргэлжлүүлэх зохион байгуулалттай, төгс төлөвлөгөө, төгс дэс дарааллын дагуу ажилладаг байна. Төгс, өөр хоорондоо огт адил бус эдгээр бүтээлүүд хэрхэн хувьсан өөрчлөгдөх боломжтойг энэ дэлхийн ямар ч мэргэн ухаан оновчтой, зүй зохистой тайлбар хийж байгаагүй юм.
Нарны аймгийн эх адаггүй асар уудам зай бидэнд сүрдэн бишрэх сэтгэлийг төрүүлдэг. Хамгийн хол оддын орон зай тооцоологдошгүй бөгөөд тэдний ямар агуу гэдэг нь сонин биш, харин ихэнх нь өөрсдийн хуваарилагдсан тойрог замдаа нарийн тодорхой байрлалаа барин зогсдог нь гайхалтай. Мөн дэлхий, нарнаас тодорхойлсон орон зайгаар урьдаас өөрийгөө залуулдаг бөгөөд агаар мандлын зохистой үе давхрагын улмаас ургамал ургах болон амьтад амьдрахад аюулгүй орчинг үүсгэдэг. Энэ бүхэн ерөнхий төлөвлөгөөтэй, төгс дэс дараалалтай, загварын дагуу бөгөөд Бүтээгч болсон Бурхан, бүх зүйлсийн амийг Тэтгэгч Нэгэний урьдчилсан төлөвлөгөөгөөр бүтээгдсэн юм.
Эволюцийн онолчдоор дэмжигдсэн үзэл бодлыг хүн жинхэнэ үнэнээр судалж суралцахад тэдгээр үзэл бодлууд ихэнхдээ зөвхөн маргаантай эсвэл ойлгомжгүй байдгаас гадна онолуудад суурилагдсан тэдгээр таамаглалуудын зарим нь батлагдаагүй байдаг. Эволюцийн онол нь агуу тэсрэлтийн дараа од гариг, нар бий болж дараа нь дэлхий болон сар дахин бүрэлдэж тогтсон гэж үздэг бөгөөд үүний дараа амьдрал ерөнхийдөө маш энгийнээр буюу “аяндаа үүсэн, бий болсон үеэс” эхэлсэн гэдэг. Энэ нь яваандаа өнөөдрийн бидний харж буй илүү цогц хэлбэр рүү хувьсан өөрчлөгдсөн гэж нотлохыг хичээдэг. Энэ нь хүрээлэн буй орчинтой дасал болох, илүү дээд зэргийн түвшинд гарч ирж буй хувьсан өөрчлөлт буюу “Байгалийн шалгарал” эсвэл хамгийн чадвартай нь амьд үлдэж, амьдралын тэмцэл дундаас гарч ирсэн байх боломжтой гэж үзжээ. Маш олон төрөл зүйлийн амьтан ургамлуудыг байгальд дасан зохицох гайхалтай чадваруудыг өгснөөр энэ нь цаашлаад эдгээр төрөл зүйлийн амьтан ургамлын дотор илүү сайн болж, амьд үлдэхийн тулд бяцхан өөрчлөлтүүд явагддаг нь үнэн юм. Иймээс тэр өөрчлөлт нь цаашид үргэлжилсээр л байх болно. Гэвч эволюцийн онолчид нэг төрөл зүйлийн амьтад болон ургамалууд удаанаар эсвэл маш хурдан хугацаанд өөр хэлбэр рүү хувьсан өөрчлөгддөг явцыг олох гэж хичээсээр байна. Туулайнууд болон цагаан эрвээхэйнүүд өөрсдийгөө хамгаалахын тулд өнгөө өөрчлөх зохицолдоо байдаг бол шавьжууд өөрсдийг нь устгах хорны эсрэг эсэргүүцэх чадвараа хөгжүүлж байдаг хэдий ч тэд өнөөх л туулайнууд, эрвээхэйнүүд, шавьжууд мөн тэдний үр төл нь хүртэл тэр хэвээр байсаар байх ба тэд цаашид ч энэ янзаараа байх болно.
Үүнээс илүүтэйгээр, эрдэмтэд агуу өөрчлөлтийн зонхилох байдал нь хор хөнөөлтэй эсвэл тодорхой бус байгааг баталсан байна. Өнөөдрийн амьдралын хэв маягт тэр үеэс хойш өч төчнөөн өөрчлөлтүүд болсон ч тэдгээр амьтдууд нь үнэн хэрэгтээ муудан доройтож байгааг ажиглалтын үр дүнгээс олж мэдэв. Энэ нь “байгалийн шалгарал” хэмээх эволюцийн онолын үндэс суурь маш эргэлзээтэй байгааг нотолж байна.
Эволюцийн онолчид бие махбодийн үйл ажиллагаа нь асар их нарийн төвөгтэй байдгаас гадна тэд өөрийн хүрээлэн буй орчиндоо илүү зохицох чадвартай болж байгааг өнөөг хүртэл тайлбарлах шаардлага гарсаар байна. Өнөөдөр амьдралын хамгийн энгийн хэв маягуудад ихэнх амьтад эдүгээ хүртэл оршсоор байгаа бөгөөд өөр өөрсдийн хүрээлэн буй орчинд гайхамшигтайгаар зохицон амьдарсаар байна. Тайлбарлахад нарийн төвөгтэй амьтад бий болсоор байхад нөгөөтэйгүүр зарим амьтад устаж үгүй болсоор байна.
Бүтээлийн хамгийн бодит баримтуудын нэг бол чулуужсан үлдэгдлийн тэмдэг юм. Эволюцийн онолчид дэлхийн газар судлалын түүхэн дэх “1Кембри”-ийн мөчлөгийн үед давхраат чулууны давхарга бүрт ихэнх амьтдын төрлүүдийг чулуужсан үлдвэрээс олсон байдаг. Тэдгээр амьтдын чулуужсан олдворууд нь өнөөдрийн бидний мэддэг, нарийн бүтэцтэй хөгжсөн төрөл зүйлийн амьтадтай адил байна. Ихэнх амьтдын амьсгалын, хоол боловсруулах мөн мэдрэлийн тогтолцоонууд нь нарийн зохицолдсон байдаг. 1
Харин өдгөө цагт эволюци нь бодит үнэн байсан бол, эдгээр амьтдаас удамшиж ирсэн үлдэгдлүүд нь хадны ил хэсэгт бус харин далдлагдсан давхрагуудаас олдох ёстой байсан ч тийм тохиолдол огт гарч байгаагүй юм. Дэлхийн эртний газар судлалын түүхэн дэх “2При-кембри”-ийн үедүүдэд хад чулуунуудад барагтаа л бол чулуужсан үлдэгдэл байхгүй эсхүл амьдралын өөр ямар нэгэн нотолгоо олдохгүй байгаа юм. Чарльз Дарвины тэмдэглэсэн чулуужсан үлдэгдлийн бүртгэл нь түүний эволюцийн онолын эсрэг асар их маргаантай байж ирснийг баталсан байдаг. Дэлхийн эртний газар судлалын түүхэн дэх “Кембри”-ийн мөчлөгийн үед тэдгээр төгс хөгжсөн амьтдын өвөг удмыг дараа дараагийн судалгаануудаар илэрхий болгоно гэдэгт найддаг байжээ. Олон зуун жилийг зарцуулж, тэдгээрийг эрчимтэй хайж ирсэн боловч судалгаанууд нь энэ талаар гэрэлт мэдээ авчраагүй юм. Эволюцийн онолд “алдагдсан холбоо” гэдэг нь үнэндээ асар том эсвэл огт холбоогүй амьтдын зөрүүг гаргаж ярьдаг байна. 2
Библид, дэлхий болоод бусад бүх бүтээлүүд нь асар богино хугацаанд бүрэлдэн бий болсон талаар бичсэнийг, эдгээр чулуужсан үлдэгдлийн тэмдэглэл нь хангалттай үндэслэлүүдээр баталж өгдөг. Бүтээгч нь Мэргэн оюун ухаанаар гариг, од бүрийг нягт нямбай байрлуулан, сансар огторгуйн тойрог замд оруулж, бие бялдар гүйцсэн хүмүүс болон амьтад, өвс ургамлуудыг төгс төгөлдөр болсон дэлхийтэй нь хамт бүтээсэн байдаг. Бидний анхны өвөг эцэг, эмэг эх, Адам ба Эва нь, нас биед хүрсэн, бие бялдартай хүмүүс байв. Ой модонд ургасан модны их биеийн доторхи цагаригийн тэмдгүүд нь одоог хүртэл байсаар байна. Агуй доторх “3цацаг буюу залаа” нь олон зуун жилийн өмнөөс эрдэс баялагтай уснаас маш хурдан урган гарч, өөрсдийн хэлбэр дүрсийг олсоор байна.
3Эрдэмтэд чулуужсан үлдэгдэл болон бусад биетүүдийг лабораторид авчран, химийн бэлдмэл болон нүүрстөрөгчөөр тэдний насыг тодорхойлон дээжийн шалгалт хийдэг. Гэвч эдгээр дээжийн шалгалтуудыг тэдний бүтэц, хэлбэр загварын тогтлолцоог мөн л тооцоолол болон онолын суурин дээр хийдэг. “4Нүүрстөрөгчийн-14”-өөр тэдгээр биетүүдээс дээжийн шалгалтыг авч, эд өлгийн зүйл болоод чулуужсан үлдэгдлийн насыг тодорхойлоод түүнийгээ үнэн зөв арга хэмээн өргөнөөр зарлан мэдээлэгдэж ирсэн. Агаарын давхаргад байх нүүрстөрөгчийн-14-ийн хэмжээ тогтворжсон нь “таамаглалын” тооцоололд хэрэглэгддэг боловч сүүлийн үед дээжийн энэ шалгалтанд нүүрстөрөгчийн 14-ийг ихээр хэрэглэх нь эд өлгийн зүйлийг хэлбэржүүлэхээс илүү, харин задлан устгах нь илүү байгааг ажигласан байна. Ингээд харахад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтуудаас татгалзах хэрэгтэй болсоор байна.
Өнөө үеийн эволюцийн онолчид өөрсдийн онолуудыг эмх замбраагүй байдалд байгааг батлах хэрэгтэй болдог. Тэдний тааварлан дэвшүүлсэн ойлголтууд нь таамаглал дээр тулгуурлан гарсан ба тэдний дүгнэлтүүд нь зөрчилдөөн дагуулсаар байна. Онолын бараг бүхий л мөн чанарт маргаан, зөрчилдөөнийг үргэлжлэн гаргаж ирсээр байгаа бөгөөд “хамгийн анхны эд, бодис, хамгийн анхны эрчим хүч хаанаас гарч ирсэн бэ?” гэх мэт асуултуудад хэн нь ч хангалттай, тохирсон хариултыг өгөөгүй юм.
Эволюцийн онолчдын үндсэн зорилго бол; Тэд хүн төрөлхтөн бол амьтнаас илүү дээгүүр, гагцхүү илүү иргэншсэн биет мөртлөө, нас барах үедээ ямар ч буруугүй үхэж, эцсийн шүүлт болон мөнхийн шагнал авах тухай ойлголтын талаарх айдсыг мэдрэхгүй байна хэмээн өөрсдөдөө батлан, зорилгодоо тусгадаг. Харин бидний ертөнц хэзээ үүссэн эсвэл хэрхэн эхэлснийг мэдэх хүслээс илүүгээр, шударга, ариун Бурханаас эмээх эмээдсийг мэдрэх нэг ч оролдлого тэдэнд байхгүй байгаа нь харамсалтай.
Амьд Бурханы тухай хариулт олдомгүй нууцууд маш их байдаг нь үнэн бөгөөд Түүний оршин байдгийг үгүйсгэх ямар ч ул суурь үгүй билээ.
4Өөрсдөдөө болон бусдад үнэнийг хэлэхэд, хэдийгээр аль нэг газарт Библи байхгүй байсан ч байгаль дэлхийд болон бидний зүрх сэтгэлд, үүрд мөнх орших, юунд, яагаад ч дийлдэшгүй, бүхнийг мэдэгч, аугаа хүчит Бүтээгч, бүгдэд агуу том баталгаа болох ЭЗЭН байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
“[Зөвхөн] мунхаг нэгэн өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан байдаггүй гэж хэлдэг” (Дуулал 53:1).